Цаг үе

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан байна

Өнөө шөнө нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр сулхан цочир хүйтэрч, маргааш өдөр ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.

Зориулалтын бус газар барилгын хог асгасан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын "Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав.

37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам, талбайг нээжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан.

Азтан шалгаруулж урамшуулал олгохгүй байхыг анхааруулж байна

Жолоочийн даатгалын тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нарыг даатгалд хамруулах зорилгоор сугалаа, бэлэг, урамшуулал олгохыг 2012 оны 361 дүгээр тогтоолоор хориглосон.

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Хорооны гишүүн Л.Энхтайван болон холбогдох удирдлагууд “Монголын хөрөнгийн бирж” /МХБ/ ТӨХК болон “Арилжааны төлбөр тооцоо” /АТТ/ ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТХТ/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үнэт цаасны зарим компаниудын бүтцэд өөрчлөлт орлоо

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон бүтцэд өөрчлөлт орууллаа.   

Эрчим хүчний зохицуулах хороо Солонгосын Эрчим хүчний агентлагтай хамтран ажиллана

Эрчим хүчний салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий "Энержи Монголиа 2017” олон улсын хурал өчигдөр эхэлсэн.

Голуудын ус үерийн түвшинг 10-30 см давжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэсэн байна.