X хорооллын тохижилтын ажлыг ирэх сарын 10-нд хүлээлгэн өгнө
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
Зуслан орчмын ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, зуслан бүхий дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагчид хамтран өчигдөр зуслангийн орчмын ногоон бүсийг цэвэрлэлээ.
“Улаанбаатар марафон-2017” тэмцээнд Баянзүрхчүүд идэвхтэй оролцлоо
Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо.
Цахим халдлагаас сэргийлэх зөвлөмж
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа "WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч "ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
“Насны хишиг”-ийг ирэх сарын 25-наас олгоно
Засгийн газраас ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг өнгөрөгч нэгдүгээр сард баталсан.
Бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрчээ
Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун саяхан явуулсан эм биобэлдмэлийн чиглэлээрх шалшалтын дүнг танилцууллаа.
Архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн өдөрлөг болов
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газар нь тус сумын Засаг даргын Тамгын газар болон Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтарч Архины хамааралтай зорилтод бүлгийн хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн өдөрлөгийг зохион байгуулжээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах Дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулганд оролцож байна
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн V дугаар чуулган 2017 оны 05 дугаар сарын 22-26- ны өдрүүдэд Мексикийн Холбооны Улсын Канкун хотноо болж байна.
Шуурхай бүлэг сумдад ажиллав
Хэнтий аймгийн Засаг даргын А/01 дүгээр албан даалгавар, ОБГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, сумдын түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах, орон нутагт түймрийг богино хугацаанд илрүүлэн унтраах үүрэг бүхий шуурхай бүлгийг Онцгой байдлын газраас Биндэр, Батширээт, Норовлин, Дадал, Баян-Адарга, Баян-Овоо, Батноров зэрэг хойд бүсийн сумдад томилон ажиллууллаа.
Дэлхийн хотуудын дээд хэмжээний уулзалтад Ш.Анхмаа оролцлоо
Сингапурын Үндэсний хөгжлийн яам, Сингапурын “Тав тухтай хот” төв, Сүжоу хотын Ардын Засгийн газар хамтран БНХАУ-ын Жяньсу мужийн Сүжоу хотод энэ сарын 18-21-ний өдрүүдэд дэлхийн хотуудын 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан.
“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ
Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ.
"Сервис центр” төслийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр”-ийг барьж байгуулах, төлөвлөлт, шийдлийн санал боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.
Сурагчдын зуны амралт энэ долоо хоногт эхэлнэ
БСШУС-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан бөгөөд цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөхөөр болсон.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу...