Цаг үе

Нийтийн эзэмшлийн талбайд орц, гарц, явган хүний зам чөлөөлөлтийн ажлыг шалгаж байна

НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар  өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

ДЭМБ-аас “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн хэрэгжилтийн байдлыг үнэлж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн /ОУЭМД/ хэрэгжилтийг хангах, Монгол Улсын суурь чадавхиудыг үнэлэх, давуу ба сул талуудаа тодорхойлох, цаашдаа сайжруулах гол чиглэл, зөвлөмж гаргах, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хүрээг томъёолохоор ДЭМБ-аас нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын үнэлгээний баг манай улсад ирж, энэ оны тавдугаар сарын 12-ны өдрөөс үнэлж эхлээд байгаа билээ.

Авто замын гагнаасны ажил гүйцэтгэлээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр

Зам, тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Зуд бидэнд ямар хохирол дагуулдаг вэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс  Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр “Эргүүл-5” хэсэгчилсэн арга хэмжээг 2, 4, 5, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулав.

Нийтийн бие засах газруудын үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн  бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

“Эм, вакцины чанар болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалт эхэллээ

ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүс, Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтэнүүд болон эмийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Төгсөгчдийн дийлэнх нь математик, англи хэлний хичээлээр ЭЕШ өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 87 хувь нь энэ жил 12 дугаар ангийг төгсөж байгаа залуус бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид аж.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Энэ сарын 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.