Дэлхийд

ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРЧ, ОЛОН ХҮН АМИА АЛДЛАА

Гал барилгын дөрөвдүгээр давхраас эхэлж , 1500 м2 талбайг хамарчээ. Албан ёсны мэдээгээр 37 хүн нас барж, 82 хүн түлэгдэж гэмтсэн гэж байгаа бөгөөд үүнээс гадна 64 хүн сураггүй алга болсны дотор олон хүүхдүүд байгаа аж. Худалдааны төвийн энэ давхарт кино театр байдаг учир олон тооны хүн хохирох шалтгаан болсон байна.

Путин стратегийн зэвсэгтэй болсноо зарлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ төрлийн стратегийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн хэмээн олон нийтэд мэдэгджээ.

Румыны ерөнхий сайд огцров

Румыны ерөнхий сайд Михай Тудосе огцорсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр энэ талаар Социал демократ намын төв байрнаас гарч явахдаа сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эмэгтэйчүүд хөл бөмбөг үзэхийг зөвшөөрөв

Саудын Арабт эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөг үзэх эрхтэй болтухай мэдээллийг Telegraph онцоллоо. Тус улсын эрх баригчид сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд, уламжлалт хориг цаазыг өөрчлөх болсон юм.