Францын залуу Ерөнхийлөгч Эммануель Макрон ЮНЕСКО-д Францын үндэсний урт талх буюу бидний хэлж заншсанаар багетыг соёлын өвөөр бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Италичууд өөрсдийн пиццаг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлснийхээ дараа биднийг ч гэсэн Франц талхаа бүртгүүлэх хэрэгтэй гэсэн, тэдний зөв шүү дээ” гэсэн байна.
Хэрвээ “Уламжлалт Багет” хэмээх хуулийг баталж, зөвхөн гурил, исгэгч, давс, ус ашиглаж хийх ёстой гэж тогтоовол ЮНЕСКО-д бүртгүүлэх боломж нь нэмэгдэх аж. ЮНЕСКО жил бүр Соёлын биет бус өвийн жагсаалтыг шинэчлэх эсэх асуудлаар хуралдах аж.