Дэлхийд

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 44 ДЭХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.

Дональд Трамп Ираныг сүрдүүлэв үү

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ тус улсыг “Хуурамч дэглэмтэй” хэмээн цоллож, терроризмыг өөгшүүлэн санхүүжүүлдэг гэж буруутгажээ. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх асуудлыг ярина гэж мэдэгдсэн байна.

ЯПОН УЛС МЬЯНМАРТ ХОЁР УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ӨГНӨ

Япон улс ойрын таван жилд багтаан Мьянмар улсад 800 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Уг мөнгийг Мьянмарт дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийг дэмжих зэрэг есөн чиглэлээр зарцуулах юм байна. Үүнээс гадна 100 сая доллартай тэнцэх хэмжээний зээл олгохоор тохиролцжээ.

ГАЛ ТҮЙМЭР УСАН ҮЗМИЙН ТАЛБАЙГ СҮЙТГЭЖЭЭ

Калифорни мужид дэгдсэн гал түймрийн улмаас одоогийн байдлаар 20,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. 175,000 хүн амтай Санта Роза хотод гал түймрийн учруулсан хохирол ноцтой байгаа хэдий ч хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байгаа юм.