УИХ-ын гишүүн О.Баасанхүү ганц дайчин ганцаардахгүй гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ард түмэндээ ойлгуулж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй. Хаана л олны анхаарлыг татсан асуудал болно түүнд мань хүн явж л байдаг. Нэгэн үе шүтэж явсан намынхаа даргатай таарамжгүй болсон тэрбээр сүүлийн үед Н.Энхбаярын эсрэг мэдээллийг олон нийтэд мэдээлэх болсон.
Ямартаа ч хамгийн сүүлд хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагатаа "Н.Энхбаяр дарга Оюутолгойн гэрээг яаж засахыг мэднэ гээд байгаа юм. Мэддэг байсан юм бол тэр үедээ засахгүй яасан юм бэ. Тавантолгойг өнөөдөр хувьцаа болгож, иргэдэд тараана гэдэг бол шал худлаа шүү. Н.Энхбаяр дарга эрх мэдэлтэй байсан. Хүмүүс айж, чичирдэг байсан нь үнэн шүү дээ. Тэгээд тийм байхдаа хийхгүй яасан юм бэ. Одоо тэгээд Монголоо аварна гэж юу байсан юм бэ" хэмээн онцолжээ.