Цаг үе

Нийслэлийн Засаг дарга Улаан-Үд хотын даргатай уулзлаа

“Хотын хөгжил – Шинжлэх Ухаан - Технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцож буй хотуудын дарга нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ганцаарчлан уулзаж байна.

Улсын хэмжээнд 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна

Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.

Сувилагчийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяныг зарлаr, тус  аяны хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийн санаачилгаар хийсэн шинэлэг, үр дүнтэй бүтээл болон  ажлыг эмнэлгийн удирдлага, хамт олон,  эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулах, сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 19 чиглэлийн  325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлүүдээрээ ү

Дархан-Уул аймагт ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэй эмийг жороор олгох журмыг хэрэгжүүлж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын санд даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцахаар мөнгө төлж, ямар нэг өвчлөл, эрсдэл үүссэн үед оношлогоо, эмчилгээний зардлыг хөнгөлөхөөр даатгалын сангаас үйлчилгээ авдаг.

Олон улсын бага хурлыг Ц.Сандуй нээж үг хэллээ

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурлыг нээж НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй үг хэллээ.

"Их засаг" их сургуулийн оюутнууд хулгайлах гэмт хэрэг илрүүллээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлтэй хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах ажилд орчин үеийн техник программ хангамж нэвтрүүлж эхэллээ

Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал эхэллээ

НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал ШангриЛа зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ.