Цаг үе

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд шалгарлаа

Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа

Бямба гарагт Яармагийн гүүрийг хаана

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул голын дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагт 10:00-20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн  орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг үндэслэн Зээлийн Батлан даалтын сантай таван жилийн хугацаанд  хамтран ажиллах гэрээг тус сангийн  захиргаа, төлөвлөлтийн газрын дарга Б.Ариунаатай байгууллаа.

"Сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт боллоо

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг сайжруулах  зорилгоор НЭМГ-аас Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Бие бялдар, сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгтэй  хамтран нийслэлд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлэг, клиник, сувиллын захирал, менежер, сэргээн засах эмч, мэргэжилтэн  нарыг хамруулсан  “Сэргээн засах тусламж, үйлчилгээний орчин ү

Багуудын хамтын ажиллагааг сайн байлаа гэж дүгнэв

“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургууль өчигдөр Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.

Тохирлын гэрчилгээ, стандарт, жингийн баталгаат байдалд шалгалт хийлээ

Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээч, Стандартын салбар сан, Улсын шалгагч нар Чойбалсан хотын 1, 7 дугаар багуудын худалдааны газарт тохирлын гэрчилгээ, стандарт, жингийн баталгаат байдалд шалгалт хийлээ.

Японы олзлогдогсод Монголд

Японы цэргийн эрх баригчид дэлхийн II дайны туршид холбоотон Герман, Итали улстай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэстний эсрэг