Сониуч дуран

МУГТ С.Батцэцэг Азийн аварга боллоо

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Азийн аварга боллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өсвөрийн шатарчдад баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Румын Улсын Яйши хотноо болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 42 орны 500 гаруй тамирчид өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.