Сониуч дуран

Ерөнхий сайд танхимын сайддаа сошиалаар банга хүртээв

Засгийн газрын тэргүүн сошиалд идэвхитэй нэгэн. Тэрбээр үе үе, гэв гэнэтхэн сонин хачин пост оруулж олон түмний анхаарлын төвд орчихдог. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад зориулан анхааруулга бичсэн нь тун сонин бөгөөд содон.

Н.Цэрэнбат утаагүй зуухаар бизнесээ тэлэх үү

2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас сонгогдсон гишүүний нэг бол Хүнсний манлай “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат. Тэрбээр өдгөө МАН-ын хоёр дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн танхимын гишүүн болж, Байгаль орчи., аялал жуулчлалын сайдын албыг хашиж байгаа.

Дур эзнээ голохгүй гэдэг дээ

Хотын даргыг иргэд нь цас тоолж, нохойд спираль тавьж, зүүн тийш эргэхийг хориглосон 14 хоногийн шийдвэр гээд иргэдэд ээлтэй бус халгаатай олон шийдвэрийг гаргасан гэж үзжээ. Энэ дүгнэлтийг олон нийтийн цахим сүлжээнд тавьсан иргэдийн сэтгэгдлээс төвөггүйхэн харж болохоор байна. Түүхэн дэх “хамгийн муу” хэмээн өргөмжлөгдөөд буй хотын даргыг маань “дур эзнээ голохгүй гэдэг шиг шагнал ч эзнээ голдоггүй юм байна” хэмээн сошиал ертөнцийнхөн дүгнэжээ.

Эрүүл мэндийн сайд хэлсэндээ хүрчээ

Харин тус салбарын сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн мэдэгдсэн. Эрхэм сайд ч хэлсэндээ хүрч, Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлж, харин өөрийгөө хэлсэндээ хүрдэг хүн гэдгээ батлав.

Эрхэм гишүүний содон сонголт

Олон түмнийг төлөөлж төрийн хүн болно гэдэг хэн дуртай нь хийгээд байх амар алба биш. Өмсч зүүх, хэлж ярих нь олны анхаарлын төвд байнга байдаг хүмүүс бол улстөрчид. Энэ удаагийн парламент түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй. Гэтэл эрхэмсэг хатагтай нар маань сонгогдоод ганц жилийн дотор л өмсч зүүсэн болоод идэж ууж байгаа байдлаасаа болоод “боов”, “бохь”, “унтаахай” гээд аль хэдийнэ нэр хоч зүүгээд амжсан.

М.Энхболдыг огцруулах ажиллагаа эхлэв үү

МАН-ынхан хоорондоо таарахаа байж талцах болоод багагүй хугацааг үдээд буй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажиллагаатай эхлэн 32, 33-аараа талцсан. Хэдийгээр шинэ Засгийн газар бүрэлдэж, тэргүүн нь 32, 33-ийн бүлэглэл гэж байхгүй хэмээн мэдэгдсэн ч тус намынханы дотоод хагарал туйлдаа хүрснийг олон үйл явдал баталж байгаа юм.

УИХ дахь өдрийн од

Энэ парламентын өдрийн од бол яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Наранхүү. Ийн хэлэх болсон нь учиртай. Тэрбээр хоёр дахь удаагаа буюу сүүлийн таван жилд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүн. Гэтэл өнгөрсөн хугацаанд таслалт, хуралдаа суугаагүйгээрээ Д.Наранхүү гишүүн тэргүүлж, бусдыгаа хол хаядаг, хаясаар ч байна.

Ж.Батзандан гишүүний удаах попролт

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ парламентын олны хэлдэгээр “поп” улстөрчдийн нэг. Тэрээр өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг батлахад мөн л хатуухан үгийг ангийн нөхөддөө хэлээд амжсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид өнөөдөр хуурамч төсөв батлах гээд сууж байна. УИХ-аар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийн өмнө нээлттэй сонсгол хийе гээд гишүүдээс гарын үсэг зуруулах болоход зугтаж байна. Би Б.Хурцын найз, сахал Эрдэнэбилэгийн найз гээд зугт

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн бухимдал

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нарын дундах хэрүүл цахим ертөнцөд дуулиан тариад байгаа билээ.

Д.Сумъяабазар Шадар сайд болно гэв үү

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газар төдийгүй, МАН-ын ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ч энэ удаагийн Засгийн газар мэргэжлийнх эсвэл гэсэн Ард түмний, итгэлийн байх уу гэдэг сонголт МАН-д л байгаа.