Сониуч дуран

Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж, бэлэг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд бэлэг гардуулж, амжилт ерөөлөө.

Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Шагайн харваа эхэллээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын шагайн харваа өнөөдөр эхэлж байна.  

КАЙЛ СНАЙДЕРИЙН ЭЭЛЖИТ НЭГЭН ШАГНАЛ

“Берлин-1936” олимпийн наадмын дөрвөн удаагийн аварга, нэрт хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн нэрэмжит 2017 оны шилдэг эрэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын аварга, “Охайо Стейт”-ийн их сургуулийн оюутан, АНУ-ын хагас хүнд жингийн шилдэг бөх Кайл Снайдер тодорчээ.

МОНГОЛЫН ЗУРГААН БҮСГҮЙ ВАРШАВТ ХҮЧ ҮЗНЭ

Долдугаар сарын 7-9-нд Польшийн нийслэл Варшавт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болно. Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 60 кг-д Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан (Хилчин) гэсэн зургаан бүсгүй Польшийн нийслэлд хүч үзэх юм. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллана.

ТЭР ЯАГААД ШИЛДЭГ РҮҮКИ ВЭ?

Оны шилдэг шинэ тоглогчын шагналыг Сиксерсийн самбарын хослол Дарио Шарич болон Жоел Эмбид нарын аль нэг нь хүртэх эрхтэй гэж ихэнх хүмүүс бодож байв. Гэхдээ бүгд л статистик үзүүлэлтийг хараад өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байсан нь ойлгомжтой. Харин NBA-н зүгээс чанарыг илүүд үзэж Брогдоныг шилдэг рүүки болгосон.

ЕВГЕНИЙ ЖЕРБАЕВ: МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАХАД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛ АЛГА

 ОХУ-ын Буриадын 70 кг-ын жингийн шилдэг бөх Евгений Жербаев өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр "Монголиа Опен"-д ОУТ-д бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж аваргалсан юм.  Тэгвэл сүүлийн үед буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай яриа газар аваад байна.