Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлж, Шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилготой билээ. Сургалтаар Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүх захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиас хэсэгчлэн мэдээлэл өгч, гарын авлага тараасан юм. Түүнчлэн уг сургалтад Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 28 хорооны нийт 140 иргэн хамрагдав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ