Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зүүн энгэрт газар шорооны ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин эхлүүлжээ. Өмнө нь хоёр ч удаа иргэдийн эсэргүүцэлтэй тулж байсан ч дахин тус уулын энгэрийг ухаж эхэлсэн байна.
Оршин суугчдын өгч байгаа мэдээллээр, уулын энгэрт газар шорооны ажил эхлүүлээд байгаа хүн нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаатан О.Одсүрэн гэгч аж. Тэрбээр Зайсан толгойн зүүн энгэрт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулсан учир зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэлээ.