Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд Рио тинто компани нь Швейцарийн прокурорууд Монгол Улсын газар нутагт орших Оюу толгой зэс, алтны төслийн эсрэг эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй гэжээ.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Швейцарьт царцаасан нэгэн дансыг хээл хахууль төлөхөд ашигласан байж болзошгүй хэмээн үзэж буй бөгөөд Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас энэ талаар шалгаж байгаа юм. Tuequoise Hill Resources-ийг удирддаг Рио Тинто компани энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн явцад эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт Монгол Улсын засгийн газраас мэдээлэл авахаар хүсэлт ирүүлсэн гэжээ.
Рио Тинто компани одоогоор Африкийн нүүрсний хэлэлцээрийг хийхийн тулд Гвиней Улсад төмрийн хүдрийн том орд эзэмших эрхийг олж авч өгсөн Францын нэгэн зөвлөхөд өгсөн төлбөрийн хэргээр АНУ-д шалгагдаж байна.
Эх сурвалж: https://seekingalpha.com