Боловсрол Соёл, Шинжлэх ухаан Спорт яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормаа томилогдсон. Гэвч энэ томилгоо хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Учир нь өмнөх Төрийн нарийн бичгийн асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газраас буюу үүрэг гүйцэтгэгчдээс шинэ албан тушаалтанг томилсонд байгаа аж. Б.Баярсайхан нь 2017 оны 217 дугаар тогтоолоор албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгэй гэдгээ мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.