Цаг үе

Хепатитийн вирусын асуудлаар олон улсын сургалт болж байна

"Хепатитийн вирусын халдварын тандалт, лабораторийн сүлжээ, өвчтөний хяналт" сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Уг сургалтын үр дүнд манай улс ДЭМБ-ын гишүүн орнуудын туршлагаас харилцан суралцаж, хамтран ажиллах боломжтой болох юм.

Гэрээт хилчдэд сургалт зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газраас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд  2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчдэд сургалт зохион байгууллаа.

"Миний хандлага-байгууллагын нүүр царай" сэдэвт өдөрлөг боллоо

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласантай холбогдуулан “Үйлчлүүлэгч” төвтэй эмнэлгийн соёл үйлчилгээг шинэ түвшинд хүргэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг бий болгож харилцаа хандлагаараа хамт олноо үлгэрлэн манлайлж, харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгохоор зорин ажиллаж байна.

Мэс заслын салбарын сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулна

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхааран үндэсний хэмжээний сургалт, семинарыг уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Лед гэрэлтэй замын тэмдэг суурилууллаа

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурилууллаа.

“Өсвөрийн аврагч-2017” тэмцээн зохион байгуулав

Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Архангай-1, 2 байгууллага, Боловсрол соёл урлагийн газар, Японы хүүхдийг ивээх сан хамтран 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа хамрагддаг юм.