Цаг үе

Эх баригч-Сургагч багш бэлтгэх сургалт үргэлжилж байна

Эрүүл мэндийн яам, Францын Санте Сюд ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд эх баригчдын ажлын байрны сургалтыг өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмнэл зүй, сурган заах арга зүй эзэмшсэн “Эх баригч-Сургагч багш” бэлтгэх 2 удаагийн сургалтыг 2017.05.29-06.10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2017 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно.

Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2017 онд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгах, хяналт тавих, аймгуудын Онцгой комисс,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хил орчмын хилийн ангиудын үйл ажиллагаа, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр авч

Марафон гүйлтийн тэмцээний орлогоор Хөвсгөл нуур орчмын хогийг цэвэрлэнэ

Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш "Монголын хоёр нарны хооронд" олон улсын марафон гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 21 орны нийт 60 гаруй тамирчдыг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчран оролцуулдаг.

Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su,  “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав

Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул  Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Хотын дарга энэ сарын 15-ны дотор тендер зарлаж дуусгахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

Такси болон нийтийн тээврийн жолооч нарыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд өгсөн чиглэлийн дагуу такси болон нийтийн тээврийн үйлчилгээний 86 жолоочийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Хөтөч бэлтгэх сургалтад суусан 300 суралцагч батламжаа гардан авлаа

Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалт таван өдөр амжилттай үргэлжилж дууслаа.