Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 590 бүртгэгдэв

Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3091 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 1233 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1353 ослыг материалжуулан шалгаж байна.

Голд живж байсан хүүхдийг аварчээ

Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж байна.

Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо

Байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон таван иргэнд аймгийн Орхон аймгийн  Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гэр гардууллаа. Тодруулбал, Булган аймгийн Орхон 

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Шугамын гэмтлийг засварлаж, аймгуудыг эрчим хүчинд холбож эхэллээ

Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантайаадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан.

Толгойтын авто зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 02-ны 02:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл авто замын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

Логистикийн төв байгуулснаар жилд 6 сая гаруй тонн ачааг шилжүүлэн ачих боломж бүрдэнэ

Өнгөрсөн онд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрт 3 улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар Ази, Европыг холбосон транзит тээвэр Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий болж байна.

Нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд 75 инженер, техникийн ажилтан оролцож байна

Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.