Цаг үе

Сумдад аврах анги байгуулна

Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо.

Ахмадууд орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэгүй зорчино

Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.

7-р сарын 10 нд бүх нийтээр амарна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 10-ны даваа гарагийн ажлын өдрийг 2017 оны 07 дугаар сарын 16-ны ням гарагийн амралтын өдөрт шилжүүллээ.

Манго жимс зарим хавдараас хамгаалдаг

Манго жимс нь витамин С-ын гайхамшигт эх булаг болж, витамин А нь дархлалын системийг идэвхжүүлж өгдөг учир 7 хоногт хэдийг ч идэж болно. 1ш жимс нь ойролцоогоор 200 гр байна. Жимсийг салатанд хольж хэрэглэж болно.

Ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35 градуст хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орно

Цаг уур, орчины шинжилгээний газрын Урьдчилан мэдээллэх хэлтсээс авсан мэдээгээр ойрын өдрүүдэд хэт халж өдөртөө 30-35 градуст хүрч зарим өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. 

Зонхилон тохиолдож болзошгүй өвчлөлөөс сэрэмжлүүлж байна

Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ.

Гачууртын авто замд автобусны 6 зогсоол шинээр нэмлээ

Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ

Манай улсад анх удаагаа Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь ЭМЯ, УНТЭ, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, БНСУ, Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг, Raphael Олон улсын байгууллага, Vitallink зэрэг байгууллагуудтай хамтран Эрхтэн шилжүүлэн суулгалтын Олон улсын хоёрдугаар хурлыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Blue Sky" зочид буудалд зохион байгуулах гэж байна.