Цаг үе

Баяр наадмын өдрүүдэд тайван байлаа

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Сэрэмжлүүлэг

Цагдаагийн ерөнхий газраас иргэд та бүхнийг Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж, гол, усны ойролцоо аялаж зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Цагдаагийн алба хаагчид төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэж өгчээ

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 10-16-ны хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

66 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгчээ

Цагдаагийн алба хаагчид 2017 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдөр Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Баяр наадамтай холбоотой хяналт шалгалт үргэлжилж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр ажилласан улсын байцаагчид хуушуурын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын хуушуурын тос, мах, цахилгаан утасны аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгах чиглэлээр хяналт хийжээ.