УИХ

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэхээр тогтов

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

“Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвийн хүрээнд дөрвөн хүн илтгэл тавилаа.

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ба олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгээс мэдээлэл танилцуулав

Төрийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн намуудын төлөөлөл, АИХ, УБХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож буй “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт

Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонслоо

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.12.15) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан Байнгын хорооны анхны цахим хуралдаан боллоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан /2017.12.13/ 14 цаг 11 минутад эхэлж, Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймаг, нийслэлийн зарим дүүрэгт ажиллалаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалангийн баталсан удирдамжийн дагуу (2017.12.12) Улсын Их Хурлын Тамгын газрын

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод(2017.12.08) Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв.

УИХ-ын даргын ивээлд болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ эхэллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн (2017.12.09) бүх аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ.

Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2017.12.08) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав.

ХОЁР ХУУЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ

Түүнчлэн Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Улсын Их Хурлын дарга ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

Хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол (ХДХВ, ДОХ)-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт иргэддээ хандаж үг хэллээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авлаа

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд

“Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төвбанк (Монголбанк)-тай хамтран өнөөдөр (2017.11.28) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, хэлэлцүүлгийг хийв.

Н.Цэрэнбат: Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө.