УИХ

“Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

С.Зориг агсны хэргийг судлах ажлын хэсэг байгуулагдав

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тус хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцэхээр болсон байна.

“Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

Авлигатай тэмцэх газрын санаачилгаар “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр тус газрын Олон нийтийн төвд боллоо.

НИЙТ ХҮҮХДИЙН 80 ХУВЬД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын хаврын чуулган ирэх пүрэв гарагт нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган ирэх пүрэв гарагт буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫГ ТОГТООВ

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн, УИХ-ын даргын Захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.