Эрдэнэс Таван толгойн уурхайд өнгөрөгч өдрүүдэд ноцтой осол гарчээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас 20 гаруй насны залуу 200 гаран тонн машины дугуйнд дарагдаж харамсалтайгаар хорвоог орхисон байна.
Бид энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгстэй холбогдон тодруулахад, “Бидэнд шуурхай мэдээ ирсэн. Гэхдээ осол гарсан учир шалтгааны талаар тодорхой мэдээлэлгүй байна. Одоогийн байдлаар манай байцаагч нар хэргийн газар ажиллаж байгаа” гэсэн хариулт өглөө.