2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 296,739 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Тавантолгой' (TTL+9.26%) болон 'Мерекс' (MRX+9.09%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Би Ди Сек' (BDS-12.43%) болон 'Жинст-Увс' (JIV-11.58%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 20,125.43 нэгж болж 2.21 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,507,456,874,218 төгрөг боллоо.