Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Архи, мансуурлын хор хөнөөлийн эсрэг хамтдаа” сэдэвт дэвжээ тэмцээн зохиогдох гэж байна.
Оюутан залуусын архидан согтуурах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгэмд үзүүлэх хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгож, түүнийг тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилготой аж.
Тэмцээн өнөөдөр 11 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвд болох юм.