Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаагаар өмнөх онд 70.7 мянган ажлын байр бий болж байсан бол энэ онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр 74.6 мянга ажлын байр бий болох төлөвтэй байна.
Уг ажлын байрны ихэнх нь барилгын салбар болон бөөний жижиглэн худалдаанд гарах юм. Барилгын салбарт 18 мянга 600 ажлын байр, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 15 мянга 500 ажлын байр сул байх таамагтай байгаа аж.
Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 20 ажил мэргэжлийг танилцууллаа. Үүнд:
Мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжилд
- Барилга, үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан,
- цэвэрлэгч, угаагч үйлчлэгч.
Мэргэжлийн болон техникийн боловсролоор бэлтгэдэг ажил мэргэжилд
- Засалчин, шаварчин,
- худалдагч,
- оёдолчин,
- эм найруулагч,
- тогооч,
- мужаан, цахилгаанчин
Дээд боловсролоор бэлтгэдэг ажил мэргэжилд
- Нягтлан бодогч,
- барилгын инженер,
- хийн хоолойн инженер эрэмбэлэгдэн орсон байна.