Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан ил задгай худалдаалж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
16 сүүний дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд гурав нь буюу 19 хувь нь усны хольцтой, хоёр буюу 12.5 хувьд бруцеллёз өвчин үүсгэгч илэрсэн байна.
Мөн Улсын мал эмнэлэн, ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийхэд нэг дээжээс хлорамфеникол илэрсэн тухай мэдээлэв.
Малд төрөл бүрийн эм, тариа хэрэглэж байгаа нь малыг эмэнд дасалтай болгохын зэрэгцээ мах, сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болж байна.
Иймд дулааны боловсруулалт хийгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй малын түүхий сүү худалдан авахгүй байхыг анхаарууллаа.