Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг тогтоолын дагуу 2017 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдсан Дүнжингарав уралдаан хууль бус байсан болохыг тогтоох, Засгийн газарт жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдаан бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, тухайлбал Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтаар хаврын төвийн бүсийн хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2017 оны гуравдугаар сард Төв, Хөвсгөл, Говь-Алтай аймагт зохион байгуулахыг холбогдох аймаг, Морин спорт, уяачдын холбоонд даалгасан нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенцийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн, Засгийн газрын 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, уг тогтоолын бусад заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ