Засгийн газар ээлжит хуралдаанаараа улсын аварга малчин, тариаланчид нэрээ дэвшүүлсэн иргэд, хамт олны материалтай танилцжээ. Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил:
- 128 малчин “Улсын аварга малчин”
- 11 малчин “Улсын хошой аварга малчин"
- 13 малчин “Улсын аварга саальчин"
- Таван фермер “Улсын аварга фермер”
- 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”
- 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна.
Аваргуудыг Засгийн газар удахгүй тодруулж, Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм байн