10.00 цагт “Пума империал” зочид буудалд “Сав газрын байгууллага-5 жил” сэдэвт хурал болно. Тус хурлаас “Сав газрын захиргаадын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Алтайн өвөр говийн сав газрын онцлог, хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл авах боломжтой юм. Утас: 99989545, 89003335.
10.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралтай. Тус хурлаар "Хөгжлийн бэрхшээлтэй" иргэдийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.
10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд “Хүний хөгжил ба амьдралын хэв маяг” үндэсний зөвлөгөөн болно. Халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдээлэл, хамтран ажиллах талаар танилцуулна. Утас: 99179899, 86885060.
10.00 цагт Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Улсын 248-р цэцэрлэгийн нээлт болно. Холбоо барих утас: 99054580.
11.00 цагаас Төрийн ордны “В” танхимд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын ажлын хэсгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд гардуулж өгнө.
11.00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд УБТЗ-ын 1000 машины зогсоолтой холбоотой асуудлаар Авто худалдаачдын холбооноос мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын Үндэсний музейд Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Уран бичлэг” үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт UB Palace-ийн тоглолтын их танхимд НИТХ, НБГ, төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн хамтарсан Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагыгн үүрэг оролцоо сэдэвт удирдах ажилтан, багш нарын зөвлөгөөн болно.
12.00 цагт нийслэлийн Цагдаагийн газрын нэг давхрын 108 тоотод ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утасны дугаар: 93021019, 88767828.
14.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд “Бие засах газрын хүртээмж болон усны эрүүл ахуй” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ. Энэхүү арга хэмжээнд БОАЖЯ, Монгол дахь Францын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Юнисеф, Гэр хороолол төлөвлөлтийн төв, Guillaume de Rubrouck ТББ-ын төлөөлөгчид оролцоно.