Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК, “Сити баз консалтинг” ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавьж, шалгалт хийжээ. Шалгалтаар, цахим картгүй зорчсон - 12485 удаагийн тохиолдол илэрсэн байна. Мөн картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403 удаагийн, хүүхдийн карт ашигласан -1093, өндөр настны картаар зорчсон – 288, хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157 тохиолдол бүтгэгдсэн болохыг илэрүүлжээ. Харин оюутны картаар зорчсон -74, хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэжээ.