Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилжээ. Д.Амарсайхан нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байсан хүн юм.