УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 92,3 хувийн саналаар баталлаа. Монгол Улсын Их хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2018 оны төсөв", "Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв", "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв"-ийг хэлэлцэн баталлаа
Ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наяд байх юм. 7.2 их наядын орлогын 6.2 их наяд нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө гэж тооцжээ. Татварын бус орлого гэдэгт өмч хувьчлал багагүй хувь эзэлж байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг хувьчилж 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар баталжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая
УИХ-ын дарга 33 тэрбум
Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая
Улсын дээд шүүх 3 тэрбум 998 сая
Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум
Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум
Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая
Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум
Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум
Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая
Төрийн албаны зөвлөл 730.8 сая
Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая
Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая
Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая
Шадар сайд 136.7 тэрбум
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум 461 сая
Сангийн сайд 6 их наяд
Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум
Зам тээвэр хөгжлийн сайд 384.5 тэрбум
Батлан хамгаалахын сайд 237 тэрбум
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26 тэрбум 397 сая
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд
Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум
Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг