Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-12-нд шилжих шөнө мөрийтэй тоглоомоос болж маргалдсан залуус зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. Тэр шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож аж. Харин нэр бүхий нэг этгээд нь сэлэм ашиглаж, танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна. 30-40 насны архидан согтуурсан үедээ танхайрсан найман залуугаас Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж, гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ.