Энэхүү хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, ИТХ-ын Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр “Хамтарсан багийн өнөөгийн байдал, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал түүнийг сайжруулах арга зам”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Сургуулийн нийгмийн ажил” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж, мэдээлэл солилцон, цаашид хийх арга хэмжээний талаар оролцогчдоос санал авсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, асуулгыг нэгтгэн дүгнэж зөвлөмж гарган Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нарт өгсөн юм.
Дашрамд дурдахад энэ онд Баянзүрх дүүрэг НҮБ-ын “Хүүхдэд ээлтэй орон нутаг, Хүүхдэд ээлтэй дүүрэг ” хөтөлбөрийн хүрээнд ‘’Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэл’’-ээр олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.