Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ээлжит XXII их хурал өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонгоно. Урьдчилсан байдлаар МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэх мэдээлэл бий. Тэдний нэг нь МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар юм. Улиран сонгогдож болдог дүрэмтэй тул дахин нэрээ дэвшүүлэхээр болоод байгаа.
Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцох юм.