Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчилдэг байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг болжээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр
- Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
- Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
- Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
- Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
- Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
- Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,
- Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээг эх орондоо хийх боломжтой болсон байна.
Дашрамд мэдээлэхэд, сүүлийн хоёр жилд 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна.