09:00 цагаас “Блю скай” зочид буудалд “Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн ДЭМБ-аас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт болно.
09:50 цагаас Тэнгис кино театрын Их танхимд Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах 01 тоот албан даалгавар"-ыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчидад танилцуулж, ёс зүйн мэдэгдэлд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
10:00 цагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол-Оросын бизнес уулзалт болно.
11:00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд Фэйсбүүк, твиттерийг хааж хариуцлагатай, хяналттай үндэсний сүлжээтэй болох тухай цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгээс хэвлэлийн хурал зарлаж байна.
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол иргэнийг Хятад улсын иргэн монгол эхнэртэйгээ нийлэн монгол улсын иргэнийг захиалгаар алуулах захиалга өгсөнийг баримт нотолгоотой хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч эхлэх гэж байгаатай холбогдуулан сургалт, цахим шалгалтын танхимын нээлт болно.