08.30-13.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын их танхимд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн бгш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно.
09.00 цагт МУИС-ын 1 дүгээр байрны хурлын танхимд Улсын Ерөнхий прокурорын газар, “Шихихутуг” их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллагын тогтолцоон дахь прокурорын байгууллагын үүрэг, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
09:30 цагт: Бишрэлт зочид буудалд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт болно.
10.30 цагт Сангийн яамны 9 дүгээр давхарт Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл” болон “Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл”-ийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
11.00 цагт Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газрын 3 давхрын хурлын танхимд "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан"-гийн нээлт үйл ажиллагаа болно.
11:00 цагт: "Залуусаа нэмье" өдөрлөг МЗХ-ны гадна талбайд болно. Энэ үеэр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө.
11:00 цагт: Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэд Live conference center төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: СХД-ийн 21 дүгээр хороололд байрлах Эрдэм төвийн байранд ӨМӨЗО-ы "Тэнгэрлэг аян" ТББ-аас 18 сая төгрөгийн мөнгөн тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа болно.