Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дархан-Уул аймагт 9400 гаруй мод тарилаа.
"Нэг иргэн-Нэг мод" уриан дор мод тарих аяныг Дархан хотын Морин хуур цогцолборын зүүн талд эхлүүлжээ. Аянд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн бүх байгууллага идэвхитэй хамрагдан, нийт 2000 гаруй ажилтан албан хаагч нэгдсэн байна.
Энэ жил “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2.7 га талбайд мод тарьсан бөгөөд аймгийн БОАЖГ-аас иргэд, ААНБ-иудад талбай хэмжээ болон хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан хуваарилж, аймгийн Захирагчийн алба, БОАЖГ, НААҮГ-ын мэргэжилтнүүд модыг хэрхэн тарих заавар зөвлөгөөг өгчээ.
Тарьсан модны усалгаа арчилгаа, хамгаалалтыг НААҮГ-ын хамт олон хариуцах бөгөөд аймгийн ЗДТГ-аас хашаагаар хамгаалсан байна.