Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” -ийг 2010 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ундны усны хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сард мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил мод тарих арга хэмжээ өнөөдөр тохиож, 20 гаруй байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устган, бүтээлчээр оролцлоо. Мөн улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарьсан байна.