“Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24-р галт тэрэгний агааржуулалтын хоолойд хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж, хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл 2 ширхэг, 116 кг 145 гр дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг Дархан-Уул аймгийн харьяат 33 настай эрэгтэй И, Баянзүрх дүүргийн 10-р хороонд суух 42 настай эрэгтэй Б нар бүлэглэн нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Хэргийг Төмөр замын Цагдаагийн газар шалгаж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ