Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлдэг.
Энэ өдрийг сонгохдоо дэлхийн хойд хэсгийн сурагчдын амралт ба өмнөд хэсгийн зуны амралттай ойролцоо хугацаанд байхаар төлөвлөсөн байна.
Сүүлийн жилүүдэд төсвийн ажилтнуудын цалин хөлс бага байгаа, хөдөлмөрийн нөхцөл муу, олон тооны багш нар тэтгэвэртээ гарсан мөн мэдрэлийн ядаргаа ба олон оронд ДОХ/ХДХВ халдвараар багш нар олноор үрэгдсэн гэх зэргийн нөхцөлөөс болон багш нарын тоо эрс буурчээ. Зарим нэг дүгнэлтээр дэлхийд бага сургуулийн багш нар гэхэд 35 сая хүн шинээр шаардлагатай болж байна.
Багшийн өдрийг улс орнууд хэзээ тэмдэглэдэг вэ
Аравдугаар сарын 05-нд
-Армен, Азербайжан, Болгар, Канад, Эстони, Герман, Литва, Македон, Мальдив, Мавритани, Бүгд Найрамдах Молдав, Нидерланд, Пакистан, Филиппин, Кувейт, Катар, Румын, Орос, Серб, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи.
Арваннэгдүгээр сарын 28-нд
Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Йордан, Саудын Араб, Йемен, Бахрейн, Судан, Оман
Хоёр хөрш болон бусад улсад
ОХУ
1965-1994 оны хооронд 10 дугаар сарын эхний ням гаригт Багшийн өдрийг тэмдэглэж байжээ. 1994 оноос эхлэн аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО-гийн шийдвэрийн дагуу тэмдэглэх болжээ.
БНХАУ
Есдүгээр сарын 28 буюу Күнзийн төрсөн өдрийг Багшийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр багш нартаа хандив өгөх, тэдний нийгэмд оруулах хувь нэмрийг үнэлэх зорилготой арга хэмжээнүүд зохион байгуулдаг байна. Багшийн өдөр нь Күнзийн төрсөн өдөртэй давхацдаг тул сүм хийдийн баяр ёслол их болдог.
Тайланд
1956 оноос Засгийн газрын тогтоолоор зургадугаар сарын 1-ний өдрийг Багшийн өдөр болгожээ. 1957 онд анхны Багш нарын өдрийг тэмдэглэсэн. Тухайн оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Багшийн тухай хууль батлагдаж байжээ.
АНУ
Арваннэгдүгээр сарын 08-ныг Багшийн өдөр болгон тэмдэглэж, багш нарт талархал дэвшүүлдэг. 1970-аад оноос хойш тэмдэглэжээ.
Албани
Гуравдугаар сарын 07-ныг Багшийн өдөр болгосон. Учир нь 1887 оны гуравдугаар сарын 07-нд албани хэлээр хичээл заадаг анхны сургуулийн нээлт болсон ажээ.
Армен
Аравдугаар сарын эхний ням гаригт Багшийн өдөр тэмдэглэдэг.
Австрали
Аравдугаар сарын сүүлчээр баасан гарагт Багшийн өдрийг тэмдэглэдэг.
Беларусь
Наймдугаар сарын 14-нд Багшийн өдрийг тэмдэглэдэг.
Бруней
Есдүгээр сарын 23 Багшийн өдөр. Брунейн 28 дугаар захирагч, Султан Омар Али Саифуддинен III-ийн мэндэлсэн өдрийг ийнхүү Багшийн өдөр болгосон. Түүнийг “Орчин үеийн Брунейн архитектур” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүст боловсрол эзэмшихийн ач холбогдлыг онцолж, үнэ төлбөргүй боловсрол олгох бодлогыг хэрэгжүүлж байжээ.
Бутан
Хоёрдугаар сард Бутан улсын гурав дахь хаан, Жигми Дорж Ванчукийн төрсөн өдрийг Багшийн өдөр болгон тэмдэглэх болсон.