Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4-р хороо Яармагийн төмөр гүүрийг засварлах ажил хийгдэхтэй холбоотойгоор 2017 оны 10 дугаар сарын 04-ний 15:00 цагаас 2017 оны 10 дугаар сарын 05 -ны 18:00 цагийн хооронд түр хугацаагаар хааж байна.
Яармаг чиглэлээс ирж буй тээврийн хэрэгслүүд нь уулын замаар хөдөлгөөнд оролцох бөгөөд Хойноос урагш чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яармагийн хуучин бетонон гүүрээр нэвтрүүлнэ. Иймд тухайн замаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын тэмдэг тэмдэглэлийг анхаарч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна хэмээн замын цагдаагийн албанаас мэдээлж байна.