Энэ онд Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15-20 хорооны харанхуй гудамжуудаа бүрэн гэрэлтүүлэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр 15 дугаар хорооны 81-84 дүгээр гудамжинд хийсэн 215 гэрэлтүүлгийг хүлээн авч ашиглалтанд орууллаа. Ингэснээр тухайн орчинд оршин суудаг иргэд маань гэрэлтэй гудамжаар айх аюулгүй зорчих боломжтой боллоо хэмээн СБД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.