Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчмыг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой юм байна.
Энэ жил тэжээлийн ургамлаас 47 мянган тонн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тонн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тонн буудай тэжээлд шилжих төлөвтэй. Ингэснээр энэ жил 150 мянган тонн хүчит тэжээл, 100 мянган тонн гар тэжээл, 100 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэгдэж дээрх алдагдлыг нөхөх гэнэ.