Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн аврагч 2017″ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 15 аврагч бүлгийн нийт 100 гаруй сурагч 15 багшийн бүрэлдэхүүнтэй тамирчид оролцсоноос 105 дугаар сургуулийн өсвөрийн аврагчид тэргүүн байр эзэлж, 67 дугаар сургуулийн аврагчид хоёрдугаарт 9 дүгээр сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэн амжилттай оролцлоо.
Тэмцээнийг дүүргийн Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, ДЗМОУБ-ын Баянхошуу, Толгойт, Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан байна.
Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулснаар сурагчдын дунд гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалахад суралцах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олж авах, бие бялдрын хөгжил, шийдвэр гаргах чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм хэмээн НОБГ-аас мэдээллээ.