Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах алт /цагаан мөнгө/-ны үнийн бодлогод өөрчлөлт оруулсан. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа дэлхийн зах зээлийн үнээр буюу Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдах боломжтой болсон.
2016 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар иргэд аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 6.8 тонн алт тушааж байсан бол 2016 оны жилийн эцэст алт тушаалт түүхэн дээд хэмжээ буюу 18.6 тоннд хүрч байв. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголбанк нийт 7.2 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн үр дүн болж байна.
Иргэд аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд ямар нэгэн эрсдэлгүй, өндөр үнээр худалдах боломжтой бөгөөд Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг зэрэг давуу талтай болно.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушааснаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа юм.
Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг Монголбанк, арилжааны банкиндаа алтаа тушааж гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Алт тушаалтын хэмжээ 5.5 хувиар нэмэгджээ
9 жил /2017-07-24 04:20:18 GMT+8/
УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ иргэдийг Солонгос явуулна гэж “залилсан” гэв үү?
960
1 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
743
1 долоо хоног
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
1132
2 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
1201
2 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1563
3 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1560
3 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1503
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1565
3 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
2235
1 сар
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
2156
1 сар
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд