Хулгайн гэмт хэрэг сүүлийн 5 жилд анх удаа 23 хувиар буурсан гэж мэдээллээ. Нийслэлийн дүүргүүдэд ажиллах явган эргүүлийн тоог нэмэгдүүлж, нийт 5700 алба хаагч, 263118 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 342860 зөрчлийг илрүүлжээ.
Цагдаагийн ерөнхий газрын гаргасан статистикаар улсын хэмжээнд нийт гэмт хэргийн тоо буурсан гэсэн байв.